Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 62 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.
62 кг-д манайхаас Э.Гантуяа барилдсан.
Эхлээд АНУ-ын Кайла Мираклетэй барилдаж, 14:4 оноогоор цэвэр ялагдсан.
Хүрэл медалийн төлөө Бразилын Панамерикийн хошой аварга, Панамерикийн наадмын хүрэл медальт Лайс Нуньестэй барилдлаа.
Яаж ч эргэх магадлалтай барилдаанд 7:6 ялж, ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.
Барилдааны дараа тэрээр “Үнэхээр гоё байна. Шигшээгийн багш нар. З.Дүвчин багшдаа их баярлалаа. Би өнөөдөр зөндөө багшийнхаа уурыг хүргэсэн. Гэр бүл, ах эгч, хамаатан садан, багш нар. Төв аймгийн Батсүмбэр сумынхандаа их баярлалаа гэж хэлмээр байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 4 )
Зардлыг нь төрсөн нутгийнхан нь дааж явуулсан байх аа. Батсүмбэрчүүддээ талархалгүй яахав
Jalga dovnii uzel bishee hoorhii ed nar chine zardla oorsdoo oldog ym bn lee shd ternd ni batsumberchuud handiv tsugluulj tus bolsn bolhoor tgsn bh
Батсумбэр сум ямар хамаатай юм бол, жалга довны узэл ухаантай юм болов уу
sain baisaan gehdee tolgoi uurgalchihaad zvvn toir gej ih orilson doo Dvwchin bagsh