Өчигдөр Норвегийн Ослод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй 50-53-65-76 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа.
76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам Литва улсын Kamile Gaucaite-тэй барилдаж, 4:0 яллаа.
Дараагийн тойрогт 2017 оны U23 ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын мөнгөн медальт Германы Франци Рейделтэй барилдаж, 14:11 яллаа.
Манай бөх шөвгийн наймд Европын аварга Эстонийн Эпп Мяэтэй барилдаж, 2:12 оноогоор цэвэр ялагдлаа.
Эпп Мяэ шигшээд шалгарсан тул Н.Загардулам дагаж барилдах болсон. Манай бөх эхлээд Украины Анастасия Шустоватай барилдана. Ялсан тохиолдолд Киргизийн Айпери Медет Кызытэй хүрэл медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл ( 0 )