Өчигдөр (2021.10.06) Норвегийн Ослод чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээний эмэгтэй 62 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдлаа.
Энэ жинд манайхаас Э.Гантуяа барилдсан.
Эхлээд АНУ-ын Кайла Мираклетэй барилдаж, 14:4 оноогоор цэвэр ялагдсан.
Дагах барилдаанд ОХУ-ын Алина Касабиеватай таарч, 12-8 яллаа.
Хүрэл медалийн төлөө Бразилын Панамерикийн хошой аварга, Панамерикийн наадмын хүрэл медальт Лайс Нуньестэй барилдаж, 7:6 ялснаар ДАШТ-ий хүрэл медалийг хүзүүндээ зүүлээ.
Барилдааны дараа тэрээр “Үнэхээр гоё байна. Шигшээгийн багш нар, З.Дүвчин багшдаа их баярлалаа. Би өнөөдөр багшийнхаа уурыг зөндөө хүргэсэн.
Гэр бүл, ах эгч, хамаатан садан, багш нар. Төв аймгийн Батсүмбэр сумынхандаа их баярлалаа гэж хэлмээр байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Tegehdee davhar hamuulaad tsever taviulah shahjee. Duvchin bagshiin shavid bayr hurgie.