ДАШТ: Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн ӨРСӨЛДӨГЧИД

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай. Манай бөхчүүдийн сугалаа хатуухан таарчээ.

57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг Туркийн Эльвира Камалоглутай барилдана. Ялахад энэ жилийн Азийн аварга, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Дэлхийн Цомын мөнгөн медальт, Энэтхэгийн Аншу Маликтай таарах магадлалтай.

59 кг –д Баатаржавын Шоовдор 2020 оны Дэлхийн Цомын аварга, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын наадмын мөнгөн медальт ОХУ-ын Светлана Липатоватай барилдана. Ялахад 2019 оны дэлхийн залуучуудын аварга, 2018 оны U23 дэлхийн аваргын мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн Цомын аварга Японы Ханаи Акиэтай барилдах шинжтэй. Энэ хэсэгт мөн АНУ-ын бөх байна.

68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Токиогийн олимпын мөнгөн медальт, Африкийн 10 удаагийн аварга, Африкийн наадмын хошой аварга, Исламын шашинт орнуудын наадмын аварга, Нигерийн Блессинг Оборудудутай таарсан.

72 кг-д Энх-Амарын Даваанасан 2019 оны Нурсултаны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, 2019 оны U23 дэлхийн аварга, Японы Фүрүичи Масакотой эхний барилдаанаа хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top