Өнөөдрийн ХАГАС ШИГШЭЭД шалгарсан бөхчүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаан болж, хагас шигшээд барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.

57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг Туркийн Эльвира Камалоглутай барилдаж, 11:0 оноогоор цэвэр яллаа. Дараагийн тойрогт энэ жилийн Азийн аварга, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Дэлхийн Цомын мөнгөн медальт, Энэтхэгийн Аншу Маликтай таарч, 1:5 ялагдсан.

59 кг–д Баатаржавын Шоовдор 2020 оны Дэлхийн Цомын аварга, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын наадмын мөнгөн медальт ОХУ-ын Светлана Липатоваг 2:1 ялсан. Дараа нь 2019 оны дэлхийн залуучуудын аварга, 2018 оны U23 дэлхийн аваргын мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн Цомын аварга Японы Ханаи Акиэтай барилдаж, 0:6 ялагдлаа.

68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Токиогийн олимпын мөнгөн медальт, Африкийн 10 удаагийн аварга, Африкийн наадмын хошой аварга, Исламын шашинт орнуудын наадмын аварга, Нигерийн Блессинг Оборудудутай таарч, 0:10 оноогоор цэвэр ялагдсан. Блессинг Оборудуду ОХУ-ын Ханум Велиевад 7:8 ялагдсанаар манай бөх дагах барилдаангүй хоцорлоо.

72 кг-д Энх-Амарын Даваанасан 2019 оны Нурсултаны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, 2019 оны U23 дэлхийн аварга, Японы Фүрүичи Масакотой эхний барилдаанаа хийж, 0:6 хожигдсон.

Э.Даваачимэг, Б.Шоовдор, Э.Даваанасан нарыг ялсан бөхчүүд хагас шигшээд шалгарсан тул тэд давсан тохиолдолд дагах барилдааны эрх авах боломжтой.

Хагас шигшээд шалгарсан бөхчүүд

57 кг.

Хелен Марулис (АНУ) - Саэ Наньо (Япон)

Соломия Винник (Украин) - Аншу Малик (Энэтхэг)

59 кг.

Акие Ханаи (Япон) - Майя Нельсон (АНУ)

Биляна Дудова (Болгар) - Сарита Сарита (Энэтхэг)

68 кг.

Ханум Велиева (ОХУ) - Мээрим Жуманазарова (Кыргызстан)

Тамира Менса (АНУ) - Рин Мияжи (Япон)

72 кг.

 Жамиля Бакбергенова (Казахстан) - Бусе Тосун (Турк)

Масако Фүрүичи (Япон) - Анна Шелл (Герман)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр (202.9.40.54)  2025 оны 03 сарын 13

дагах барилдаан хийх гэж очсон уу

1  |  0
Top