Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаан болж, шигшээд барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.
57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг Туркийн Эльвира Камалоглутай барилдаж, 11:0 оноогоор цэвэр ялсан. Дараагийн тойрогт энэ жилийн Азийн аварга, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Дэлхийн Цомын мөнгөн медальт, Энэтхэгийн Аншу Маликтай таарч, 1:5 ялагдсан. Харин Аншу Малик хагас шигшээд Украины Соломия Винникийг 11:0 ялснаар манай бөх дагах барилдаан хийх боллоо. Өрсөлдөгч нь Казахстаны Нилуфар Раимова. Түүнийг ялахад Украиын Соломия Винниктэй хүрэл медалийн төлөө барилдана.
57 кг, финал
Хелен Марулис (АНУ) - Аншу Малик (Энэтхэг)
59 кг–д Баатаржавын Шоовдор эхний тойрогт ОХУ-ын Светлана Липатоваг 2:1 ялсан. Дараа нь 2019 оны дэлхийн залуучуудын аварга, 2018 оны U23 дэлхийн аваргын мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн Цомын аварга Японы Ханаи Акиэтай барилдаж, 0:6 ялагдлаа. Ханаи хагас шигшээд АНУ-ын Майя Нельсоныг ялсан тул Б.Шоовдор дагах барилдаан хийх боллоо. Тэрээр эхлээд Казахстаны Диана Каюмоватай барилдана. Ялахад хүрэл медалийн төлөө АНУ-ын Майя Нельсонтой барилдана.
59 кг, финал
Акие Ханаи (Япон) - Биляна Дудова (Болгар)
68 кг, финал
Рин Мияжи (Япон) - Мээрим Жуманазарова (Кыргызстан)
72 кг-д Энх-Амарын Даваанасан 2019 оны Нурсултаны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, 2019 оны U23 дэлхийн аварга, Японы Фүрүичи Масакотой эхний барилдаанаа хийж, 0:6 хожигдсон. Фүрүичи хагас шигшээд Германы Шеллийг ялсан тул манай бөх дагах эрхтэй болсон. Э.Даваанасан эхлээд Энэтхэгийн Дивья Каркантай барилдана. Ялбал хүрлийн төлөө Германы Анна Шеллтэй өрсөлдөх юм.
72 кг, финал
Жамиля Бакбергенова (Казахстан) - Масако Фүрүичи (Япон)
Сэтгэгдэл ( 0 )