Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 50 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.
Энэ жинд өрсөлдсөн Долгоржавын Отгонжаргал хүрэл медалийн төлөө дэлхийн АШТ-ий хос мөнгөн медальт, Европын аваргын 3 медальтай, хоёр олимпод оролцсон, хашир туршлагатай тамирчин Румыний Алина Вуктэй барилдаж, цэвэр ялж, дэлхийн бөхийн эгнээнд шилжсэн хүрэл медаль хүртлээ.
Д.Отгонжаргал барилдааны дараа “Монголын чөлөөт бөхийн холбоо, "Женко" клубын баг тамирчид, шигшээ багийн хамт олон, Х.Баттуул захиралдаа маш их баярлалаа. Тусалж дэмжиж байсан бүх хүнд их баярласан шүү” гэж ярилаа.
Дасгалжуулагч Т.Сүхбаатар “Энэ медаль бол миний шавь нарын олимп, дэлхийн 12 дахь медаль. Өсвөр залуучууд нийлүүлэх юм бол 19 дэх медаль. Сайхан байна. Хамгийн гол нь залуу тамирчин анх удаа ДАШТ-д оролцож, амжилт гаргаад, ирээдүй сайхан харагдаж байгаад багш хүний хувьд бахархаж байна”.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б:Баттулга “Энэ жил Монголын чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ой тохиож байгаа. Бид энэ ДАШТ-д анх удаа эрэгтэй хүнд жинд медаль авлаа. Бас анх удаа эмэгтэй хамгийн хөнгөн жинд медаль авснаас гадна 4 өдөр дараалан медаль авч байна. Маргааш сүүлийн өдөр бас медаль авна гэдэгтээ итгэлтэй байна. Монголын ард түмэндээ баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Bolzoliin hangasan yum chin gawyat awalgvi yahaw dee
Одоо тэгээд сураггуй юмаар ганц медаль авчихаад гавьяат нэхээд хэвтчихнээ, яана аа