Украины шигшээ багаас Токиогийн олимпын аварга болсон цорын ганц тамирчин, сонгомол барилдааны аварга Жан Беленюк олон нийтийн сүлжээгээр Токио олимпын алтан медалиа дуудлага худалдаагаар зарах болсноо мэдэгдлээ. Жан бол тамирчин төдийгүй улс төрч, Украины парламентын гишүүн хүн.
Жан Беленюк “Анд найзууд аа. Би сайн үйлс бүтээхээр шийдлээ. Токиогийн олимпын алтан медальтай минь маш олон хүн зураг даруулсан. Энэ алтан медаль бол манай улсын нэр төр, бахархал билээ. Би Украины цорын ганц алтан медалийг авчирсандаа Бурхан, баг хамт олондоо баярлаж байна. Гэхдээ би энэ медалийг хананд өлгөөтэй байлгүй, ард түмэнд тус болоосой гэж хүсч байна. Дуудлага худалдаагаар зарж, орлогыг нь хүнд өвчтэй хүүхдүүдэд хандивлах болно” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )