Альберт Батыргазиев энэ сарын 11-нд мэргэжлийн боксын тулаантай

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Токио олимпын аварга, ОХУ-ын боксчин Альберт Батыргазиев энэ сарын 11-нд Уфа хотноо мэргэжлийн рингэнд тулалдана. Энэ нь түүний олимпын дараахь анхны тулаан болох юм.

Альберт (3-0, КО 3) Башкортостаны Үндэсний баярт зориулсан "Париматч. Вечер профессионального бокса" тэмцээнд албани гаралтай итали боксчин Лазе Суаттай (25-7-1, КО 7) “WBO European” бүсийн төлөө өрсөлдөнө.

Альберт Батыргазиев мэргэжлийн рингэнд хамгийн сүүлд хоёрдугаар сард тулалдаж, ӨАБНУ-ын Сибусисо Зингангег хүнд цохилтоор ялж байлаа.

Түүний дасгалжуулагч Эдуард Кравцов “Хүмүүс мэргэжлийн бокст эрт орлоо гэж байгаа ч бид Токиогийн олимпын дараа урт завсарлага хийхгүй байхаар шийдсэн. Альберт олимпын аварга болсноор маш олон уулзалт, шоунд оролцож байна. Үүнээс болж бэлтгэл алдагдах аюултай. Хэрэв 11-нд тэр ялах юм бол WBO-гийн шилдэг 15 боксчны жагсаалтад орно. 12 дугаар сард мэргэжилд дахин нэг тулаан хийнэ. Бид Альбертыг WBO, IBF холбоогоор чансааг нь ахиулах төлөвлөгөөтэй байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(64.119.26.96) 2021 оны 10 сарын 08

Мэргэжилын бокст танил тал, таарсан тоглолт, дэмждэг Дэлхийн бокст нөлөө бүхий хүн байгууллага, компани, клуб, лобби бүлэг гээд олон юм байж байж тоглож амжилт гаргаж мөнгө олж , боксоороо амьдардаг болохоос Цэндбаатар шиг таарахгүй тоглолттой, танил тал, дэлхийн дэмжлэг байхгүй амьтан давхиж ороод нэг их мундаг мөнгө олоод амьдраад явна гэж байдаггүй юм шүү дээ

0  |  0
Top