Буриад сүмоч Аврора оюун ухааны багш болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Буриадын сүмоч Аврора буюу Анатолий Михаханов 2018 онд зодог тайлаад нутагтаа харьсан.

Саяхан тэрээр оюун ухааны дасгалжуулагч хэмээх 21 дүгээр зууны шинэ мэргэжлийг эзэмшиж, SUPER JUMP нэртэй оюун ухааны клуб нээснээ зарлалаа.

Анатолий олон нийтийн сүлжээнд “Би хүмүүст энэ дэлхийд төрсөн зорилго, зам, амьдралын утга учраа ойлгоход тусладаг. Миний хичээлд ирээд та “Би хэн бэ”, “Хаашаа явж байна”, “Юуны төлөө амьдарч байна вэ”, “Миний амьдралын утга юу вэ” гэх зэрэг асуултад хариулт авч чадна. Хүмүүс хүчтэй болохын тулд фитнесийн багш дээр очдог. Харин ухаантай болохыг хүссэн хүн оюун ухааны багш дээр ирдэг. Би хүмүүст хэрхэн лидер болох болон уран илтгэгчийн хичээл заадаг. Гар утсаа хараад та “Энэ утас өөрийгөө цэнэглэж чадах уу” гэж асуу. Чадахгүй. Таны гар утсанд цэнэг хэрэгтэй байгаа бол танд ч гэсэн цэнэг, эрч хүч хэрэгтэй. Яагаад гэвэл та ч гэсэн өөрийгөө цэнэглэж чадахгүй. Танд SUPER JUMP-ийн цэнэг хэрэгтэй” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.79) 2021 оны 10 сарын 07

Ккк бүхэл бүтэн сайд хийгээд хот удирдаад байхад багш бол болох байх аа хө ккк

0  |  0
Зочин(202.126.89.212) 2021 оны 10 сарын 08

Бөх оюун ухааны багш ч дээ, мэдэхгүй, бүтэлтэй юм болохгүй байх аа, манай бөхчүүд оюун ухаан зааж онигоотохгүй юм байх даа, кк

0  |  1
Top