Оросууд Велиевагийн барилдааны шүүлтээр зарга мэдүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багаас эмэгтэй 68 кг-ын жингийн хагас шигшээд болсон Оросын Ханум Велиева, Киргизийн Мээрим Жуманазарова нарын барилдааны дүнд эсэргүүцэл илэрхийлжээ. Велиева ялагдан, хүрэл медалийн төлөө барилдах болоод байгаа.

Оросын спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Бид эсэргүүцэл гаргасан. Маш бүдүүлэг, бүр тэнэг мангар гэж хэлэхээр алдаа гарсан. Дэлгэцэнд гарч байснаар Велиева финалд шалгарах ёстой байлаа. Шүүгчийн ажлыг эрүүл саруул ухаантай, хариуцлагатай хүмүүс хийх ёстой гэдэгт бид анхаарал хандуулна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (64.119.22.63) 2021 оны 10 сарын 10

Buruu um alga, ene Kirgiz ohin daraa delhiin avarga ch bolno, olimpiin avarga ch bolno doo.

0  |  1
Зочин(66.181.160.82) 2021 оны 10 сарын 10

Чөлөөт бөхийн шүүлт бүүр хачин болж байнаа....Бас дүрэмээ өөрчилмөөр байгаа юум аа.

2  |  0
Дүрэм(192.82.68.178) 2021 оны 10 сарын 10

Киргиз нь дэвжээн дээрээ заргач барамушка юм гээч.

1  |  0
Ялагч(202.9.47.62) 2021 оны 10 сарын 10

Монгол орос аль аль нь нам тавь. Өөр арга алга даа. Жижиг юмаар яллаа гээд хэзээ ч зөвшөөрөхгүй болтой. Гэхдээ энэ барилдаан өөх ч биш юу ч биш гэдэг билээ. Кк

2  |  0
Зочин(202.9.40.2) 2021 оны 10 сарын 07

Манайхан ОУОХ нд гомдол гаргаж, 65 кг ялалтаа авах боломж байдаг болов уу. Ёстой муухай шүүлт болсон шүү. Энэ асуудалыг байнга хөөцөлдөж байх хэрэгтэй дээ.

0  |  0
зочин(202.9.47.33) 2021 оны 10 сарын 10

Миний харсанаар Киргиз ялсан байна. Харин манай Тулга Орост ялалтаа луйвардуулсан

3  |  1
Top