Аделайн Грей: Барроуз дахиад л миний ард үлдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Америкийн чөлөөт бөхийн ахмад тамирчид болох Жордан Барроуз, Аделайн Грей хоёр дэлхийн аваргын алтан медалийн тоогоор өрсөлдсөөр байна. Барроуз тав дахиа түрүүлж, Грейтэй зэрэгцсэний маргааш л Грей зургаа дахь алтан медалиа зүүлээ.

Грей барилдааны дараа “Би ухаантай бөх. Ухаантай бөх дэвжээн дээр юу хийдэг вэ? Зөв, тэд өрсөлдөгчөө бүрэн судлаж, аргыг нь олдог. Дасгалжуулагч бид хоёр тэднээс өөрсдийн хүчтэй талыг ойлгож, хэрэгжүүлсэн. Дэлхийн АШТ-ий таван алтан медаль сайхан шүү. Гэхдээ зургаан медаль нь илүү биз дээ. Жордан Барроуз ахиад л ард үлдлээ. Би бүх барилдаанаа цэвэр яллаа. Ингэж түрүүлэх сэн гэж мөрөөддөг байснаа биелүүлж чадлаа. Шүүгч нарт оноо тоолох шаардлага ч байхгүй. Дөрвөн цэвэр ялалт. Ослод ирсэн нь сайн хэрэг боллоо. Олимпын дараа олон шилдгүүд амарч байсан болохоор би ч гэсэн больдог юм билүү гэж бодож байсан юм. Ирсэндээ баяртай байна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top