Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд барилдаан болж байна.
57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг Туркийн Эльвира Камалоглутай барилдаж, 11:0 оноогоор цэвэр ялсан.
Дараагийн тойрогт энэ жилийн Азийн аварга, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Дэлхийн Цомын мөнгөн медальт, Энэтхэгийн Аншу Маликтай таарч, 1:5 ялагдсан. Харин Аншу Малик хагас шигшээд Украины Соломия Винникийг 11:0 ялснаар манай бөх дагах барилдаан хийх болсон.
Дагах барилдаанд манай бөх Казахстаны Нилуфар Раимоваг 10:0 цэвэр яллаа.
Хүрэл медалийн төлөө Украины Соломия Винниктэй барилдлаа. Манай бөх сэтгэл зүй тун сайн гарч иржээ. Барилдааны эцэст бариулах шахсан ч төгсгөлөө тун сайн хийж, 11:8 ялж, дэлхийн аваргын медаль зүүлээ. Монголын шигшээ 5 өдөр дараалан медаль авч байна.
Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна.
Олимпын жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол.
Сэтгэгдэл ( 0 )