Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд барилдаан болж байна.
59 кг–д Баатаржавын Шоовдор эхний тойрогт ОХУ-ын Светлана Липатоваг 2:1 ялсан. Дараа нь 2019 оны дэлхийн залуучуудын аварга, 2018 оны U23 дэлхийн аваргын мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн Цомын аварга Японы Ханаи Акиэтай барилдаж, 0:6 ялагдлаа. Дагах барилдаанд Казахстаны Диана Каюмоватай барилдаж, 6:0 яллаа.
Хүрэл медалийн төлөө АНУ-ын Майя Нельсонтой барилдлаа. Б.Шоовдор 0:3 ялагдаж байсан ч 2-р үед оноогоо нөхөж чадсан. Барилдааны сүүлд хөлдөө алдсан ч маш сайн хамгааллаа. 4:3 ялалт байгуулж, дэлхийгээс 3 дахь медалиа зүүлээ. Энэ ДАШТ-ий монголчуудын 6 дахь медаль.
Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж гурав дахь хүрэл медалиа зүүж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурав болон түүнээс олон медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа) болов.
Сэтгэгдэл ( 6 )
12345
ta nar yu gutsaad bgaa yum. za yah ve ch geh shig! ene hvvhed chin hudulmuruuruu awsan yum ene medeliig. TEGEED CH DELHIIN AVARGAAS MEDAL AVAH NI BVV HEL OROH ERHEE HVSSEN AAVIIN HVV EEJIIN OHIN AVAAD BDAG CH YUM BIH!!!!!!!! yrmiin hugalhaar uutsiin hugal gej!
olimpiin bus jind dagaj barildaad za yahav medali yum daa busad sportod bol no medali sh dee
манайхан хүрэл дээр буух юм дах за яахав яахав оргүй дор хүрэлтэй ирлээ баяр хүргье дараа жил өнгө хувирна шүү дахлгавар
За яахавээ хүрэл ч гэсэн болж л байна.
Дажгүй л байна, ХҮРЭЛ МОНГОЛ болж байна даа.