Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд барилдаан болж байна.
72 кг-д Энх-Амарын Даваанасан 2019 оны Нурсултаны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, 2019 оны U23 дэлхийн аварга, Японы Фүрүичи Масакотой эхний барилдаанаа хийж, 0:6 хожигдсон. Фүрүичи хагас шигшээд Германы Шеллийг ялсан тул манай бөх дагах эрхтэй болсон. Э.Даваанасан эхлээд Энэтхэгийн Дивья Каркантай барилдаж, 6:2 яллаа.
Хүрлийн төлөө Германы Анна Шеллтэй өрсөлдлөө. Барилдаан эхлээд л дайрч, 2 оноо аван, хошуучилж эхэлсэн манай бөх тун харамсалтайгаар цэвэр ялагдлаа.
Ийнхүү манай баг 6 медальтай Ослог орхиж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Барьцнаас эвгүй нь тодорхой байхад барьц өгөөд түүнээсээ гарч чадахгүй мушгиулаад цэвэр тавиулна лээ. Гамтай, нүд нь гялалзсан, / чоно шиг/ ёстой зүтгээд үзье гэсэн герман байна лээ. Тактикаа /эхлээд довтолж оноо авах тактикаа зөв сонгож хэрэгжүүлсэн ч хамгаалах аргаа олоогүй, барьц өгч буруугаар довтолгооноо үргэлжлүүлсэн/ буруу сонгочих шиг болсон.
Ц.Хосбаяр багш шавь медалаас атгаад алдлаа .Даваанасан хөлдөө алдаад хамгаалалж чадахгүй байсан Хосоо багш хүн их муулдаг өөрийнх шавь тааруу барилдлаа
Харамсалгүй цэвэр явцийн бишүү