Ослод болж буй бөхийн төрлийн ДАШТ-ий аварга, Польшийн бөх Магомедмурад Гажиев TVP Sport-д ярилцлага өгөхдөө яагаад иргэншлээ солих болсон талаараа ярьжээ.
ОХУ-ын Дагестаны уугуул Магомедмурад Гажиев 2014 оноос Польшийн шигшээ багийг төлөөлж байгаа. Түүний гаргасан бүх том амжилт Польшийн иргэншил авснаас хойш гарсан юм.
Гажиев “Миний барилдаан, амжилт бага зэрэг муудаад эхлэнгүүт Орос улс надад итгэхээ байсан. Харин Польш надад итгэж, боломж олгосон юм. ОХУ-д өрсөлдөөн маш их. Ялгуусан ялалт байгуулахгүй юм бол шигшээ багаас хасагдана. Нэг байранд 10 бөх өрсөлддөг. Би Польшийн иргэн болсондоо баяртай байна. Аав ээж минь ч намайг ойлгосон. Тэд Польшийн тамирчдыг дэмждэг болсон” гэж ярьжээ.
ДАШТ
Алт Осло 2021 70 кг
Мөнгө Париж 2017 65 кг
Хүрэл Нур-Султан 2019 70 кг
Европын наадам
Мөнгө Баку 2015 70 кг
Европын АШТ
Мөнгө Баку 2010 66 кг
Алт Рига 2016 70 кг
Мөнгө Нови-Сад 2017 70 кг
Мөнгө Каспийск 2018 70 кг
Хүрэл Бухарест 2019 70 кг
Алт Ром 2020 70 кг
Дэлхийн Цом
Алт Махачкала 2011 баг
Алт Белград 2020 до 70 кг
Сэтгэгдэл ( 0 )