Хелен Марулис: 5 хоногийн өмнө би ковидийг ялсан

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Америкийн Хелен Марулис чөлөөт бөхийн ДАШТ-ээс гурав дахь алтан медалиа авлаа. Ослогийн финалд тэрээр Энэтхэгийн Аншу Маликийг цэвэр ялсан юм.

Энэ жил 30 настай Хелен барилдааны дараа сэтгүүлчдэд “Маш баяртай байна. Эх орноо ДАШТ-д төлөөлөн, төрийн далбаагаа мандуулах шиг сайхан зүйл өөр байхгүй. Би энэ тэмцээнд ямар ч бэлтгэлгүй ирсэн. Учир нь би 13 хоногийн өмнө ковид туссан. Норвегид ирж чадахгүй мэт санагдаж байлаа. Халдвар авсан тул намайг гадагш гаргахгүй байсан. 10 өдрийн карантины дараа эдгэрээд аравдугаар сарын 3-нд л би Ослод ирж чадсан. Үнэнийг хэлэхэд яаж барилдахаа өөрөө ч мэдэхгүй байсан. Бүх юм сайхан болно гэж л найдаж байлаа. Одоо би өөрөөрөө бахархаж байгаагаа нуухгүй. Би одоо барилдаад, ялаад л байхыг хүсч байна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top