Фьюри - Уайлдер: Цыганы хаан Хүрэл бөмбөгдөгчийн эсрэг

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

Маргааш АНУ-ын Невада мужийн Лас-Вегасын T-Mobile ордонд мэргэжлийн боксын супер тулаан болох гэж байна.

Цыганы хаан хочит Тайсон Фьюри Хүрэл бөмбөгдөгч Деонтей Уайлдер нар гурав дахь удаагаа гар зөрүүлэх гэж байна. 2018 оны 12 дугаар сард болсон анхны тулаанд тэд тэнцсэн бол 2020 оны хоёрдугаар сард Тайсон Фьюри долоодугаар үед хүнд цохилтоор ялж, WBC холбооны аваргын бүсийг нь булаан авсан билээ.

Гурав дахь тулаан 2020 оны долоодугаар сард болох ёстой байсан ч 12 дугаар сарын 19 болж хойшлогдсон. Гэвч 12 дугаар сард нь телевизүүд америк хөлбөмбөгийн NFL лигийн тоглолтууд дамжуулах байсан тул тулааныг цуцалсан юм. Тулааны гэрээ дууссаны дараа Тайсон өрсөлдөгчөө сольж, Энтони Жошуатай тулалдахаар шийдсэн ч Деонтей шүүхдэлцэж байж, гурав дахь тулааныг хийх болсон. Ингээд эвлэрэшгүй өрсөлдөгчид энэ жилийн долоодугаар сарын 24-нд гар зөрүүлэх боллоо. Гэвч дахиад л саад гарсан. Энэ удаад Фьюри ковидийн халдвар авсан байв. Харин энэ удаад ямар ч гэсэн тулаан хойшлогдохгүй бололтой. Тамирчид хэвлэлийн бага хурлаа хийж, жиндээ ч орцгоосон. Фьюри 125,6 кг байсан бол Уайлдер 18 кг хөнгөхөн буюу дөнгөж 107,9 кг татжээ.

Тайсон Фьюри – Их Британийн боксчин. 12 жил мэргэжилд тулалдаж байна. 2020 ондс  WBC холбооны аварга болсон. Өмнө нь IBF, WBA, WBO, IBO холбооны аварга байсан. Нийт 31 тулалдаж, 30 ялалт, 1 ялагдсан.  33 настай. 206 см,

Деонтей Уайлдер – АНУ-ын боксчин. WBC холбооны аварга асан. Аваргын бүсээ 8 удаа хамгаалсан ч Тайсон Фьюрид алдсан. Дэлхийн шилдэг 10 хүнд жингийн боксчны нэг. 35 настай. 201 см өндөр.

Шагналын мөнгө

Essentially Sports-д бичсэнээр хэн ялснаас үл хамааран Фьюри 30 сая ам.доллар авах бол Уайлдер 20 сая ам.долларын баталгаатай шагналтай. Телевиз, төлбөртэй сувгийн орлогын 60 хувийг Фьюри авах юм.

Фьюри - Уайлдер 3 тулааныг яаж үзэх вэ?

АНУ-д - ESPN+, Fox Sports

Англид - BT Sport Box Office

Австри, Герман, Швейцарт – DAZN

Өмнөд Америкт – ESPN

ОХУ-д - REN TV

Монгол үзэгчид Оросын REN TV сувгаар үзэх боломжтой. Ням гарагийн үдээс өмнө 11 цагт. 

Энэ үдшийн тулаанууд

Гол тулаан

Деонтей Уайлдер  (42-1-1) — Тайсон Фьюри (30-0-1)

Үндсэн тулаанууд

Роберт Хелениус (30-3) — Адам Ковнаки (20-1)

Эфе Аджагба (15-0) — Франк Санчес (18-0)

Робейси Рамирез (7-1) — Орландо Гонсалез Руиз (17-0)

Эдгар Берланга (17-0) — Марсело Эстебан Кокерс (30-2-2)

Урьдчилсан тулаанууд

Жулиан Уильямс (27-2-1) — Владимир Эрнандес (12-4)

Ранцес Бартелеми (28-1-1) — Не определён

Жаред Андерсон (9-0) — Владимир Терешкин (22-0-1)

Виктор Выхруст (7-0) — Майк Маршалл (6-1-1)

Брюс Кэррингтон (анхны тулаан) — Цезарь Канту (3-1)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Wilder(202.9.47.44) 2021 оны 10 сарын 09

Ko!

0  |  0
1(203.91.115.49) 2021 оны 10 сарын 12

Tysron fury niit 31 tulaldaj 30 udaa yalalt baiguulj 1 tentsessen. Yalagdaj uzeegui baigaa.

2  |  0
Tyson Fury(66.181.178.93) 2021 оны 10 сарын 09

alaad uguurei!!!!

0  |  2
Wilder(192.82.77.202) 2021 оны 10 сарын 09

alaad uguurei!!!!

2  |  0
Top