Норвегид болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн якут бөх Арыйаан Тютрин эх орондоо харилаа. Тэрээр 2021 оноос Беларусын шигшээ багийн нэрийн өмнөөс барилдаж байгаа билээ.
Ослогийн ДАШТ-д нийт зургаан якут бөх барилдсан. Гэхдээ бүгд гадаад орны шигшээд багтсан байлаа. Харамсалтай нь Тютринээс бусад нь хагас шигшээд шалгарч чадаагүй юм.
Тютрин Гүржийн Гоги Дзигуаг 11:1, манай Э.Бэхбаярыг 3:1 ялж, Ираны Сарлакад 6:7 ялагдсан. Дагах барилдаанд Рикардо Реа Вильярроэлийг 10:0 ялаад хүрэл медалийн төлөө Туркийн Сулейман Атлиг 3:1 ялсан.
Түүнийг нисэх буудал дээр Якутын ард түмэн баяр хөөртэйгээр угтан авлаа. Якутын гавьяат дасгалжуулагч Иван Дмитриев Тютринийг “Өнөө цагийн хамгийн авъаяслаг якут бөх” гэж тодорхойлсон байна.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ Сугар-Эрдэнэ гээч нехер жаахан юмтай байх аа, хаа хамаагуй юм хамж бичээд, нэг чукча медаль аваад хариа л биз, маньд ямар хамаатайг ер ойлгохгуй юм, эсвэл магтан матна гэгчээр муу Бэхээ нэрт шалны алчуураа дэвсэж байгаа юм болов уу
Энэ залуу өол монгол туургатны л нэг шүүдээ чукчагаас арай өөр ястан гэхдээ чукча ч бидний яс махны тасархай шүүдээ энэ залуу бэхээгээс илүү монгол цустай бж магадгүйшүү
Чукча дийлдэггүй Бэхээ
Бэхээ гөлөг
Бэхээ амьсгаа
Бэхээ амьсгаа