“Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

Францын France Football сэтгүүлийн газраас энэ жилийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшсэн 30 хөлбөмбөгчийн нэрийг зарлалаа.

Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сарын 29-нд Парист болно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас ёслол явагдаагүй билээ.

Нэр дэвшигчид

Рияд Марез (Манчестер Сити), Нголо Канте (Челс), Эрлинг Холанд (Борусси Дортмунд), Леонардо Бонуччи (Ювентус), Мэйсон Маунт (Челси), Харри Кейн (Тоттенхэм), Жанлуижи Доннарумма (Милан/ ПСЖ), Карим Бензема (Реал), Рахим Стерлинг (Манчестер Сити), Николо Барелла (Интер), Лионель Месси (Барселона/ ПСЖ), Бруну Фернандеш (Манчестер Юнайтед), Педри (Барселона), Лука Модрич (Реал), Жоржо Кьеллини (Ювентус), Кевин де Брюйне (Манчестер Сити), Неймар (ПСЖ), Рубен Диаш (Манчестер Сити), Лаутаро Мартинес (Интер), Симон Кьер (Милан), Роберт Левандовски (Бавари), Жоржиньо (Челси), Мохамед Салах (Ливерпуль), Сесар Аспиликуэта (Челси), Ромелу Лукаку (Интер/ Челси), Криштиану Роналду (Ювентус/ Манчестер Юнайтед), Жерар Морено (Вильярреал), Фил Фоден (Манчестер Сити), Килиан Мбаппе (ПСЖ), Луис Суарес (Атлетико).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top