Ньюкасл Юнайтед-ын эхний бай Филиппе Коутиньо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

Английн Премьер лигийн Ньюкасл Юнайтед баг саяхан шинэ эзэнтэй болсон. Багийг 14 жил удирдсан Майк Эшли багаа 360 сая еврогоор Саудын Арабын консорциумд зарсан. Энэ консорциумд Саудын Арабын төрийн хөрөнгө оруулалтын Public Investment Fund сан, PCP Capital Partners, RB Sports & Media багтаж байгаа юм.

Ньюкасл багийг баян эзэнтэй болсонд фэнүүд нь их баяртай байгаа бол Премьер лигийн бусад баг тун дурамжхан хүлээж авсан.

Багийн шинэ тэрбумтан эзэн анхныхаа зорилгыг тодорхойлсон байна. Энэ өвлийн наймааны цонхоор Барселона багийн бразил тоглогч Филиппе Коутиньог юуны түрүүнд эгнээндээ нэгтгэхээр болжээ. Санхүүгийн хүндрэлд ороод байгаа Барса Филиппег 50 сая еврогоор явуулахад бэлэн байна.

Дараа нь ПСЖ багийн хаалгач Навасыг авч магадгүй яриа дуулдаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 09

Шинэ баян цээж евчтэй гээчийн улгэр болох вий, энд тэндхийн хог цуглуулаад эхлэх нь уу дээ

0  |  0
Top