ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хүүхдийн спортын Азийн наадмыг 2022 онд Владивосток хотод зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүргийг Засгийн газартаа өглөө.
Азийн хүүхдийн наадмыг 1996 онд олон улсын олимпын хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан, Якут санаачлан, хийж байлаа. Энэ нь ОУОХ болон ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулагддаг ОХУ-ын цорын ганц төсөл юм. 2016 оноос Якут зохион байгуулах эрхээ Оросын бусад хот, муж болон гадаад улсад шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан.
Долоо дахь удаагийн тус наадмыг Монголд зохион байгуулах байсан боловч монголчууд татгалзсан. Тиймээс Якутын тэргүүн Айсен Николаев цаашдаа Азийн хүүхдийн наадмыг зөвхөн Якутад хийж байх санал гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )