Монголын үндэсний бөхийн МЭРГЭЖЛИЙН ЛИГИЙН барилдааны оноолт

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн А ангиллын улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан 2021 оны аравдугаар сарын 16-нд "Бөхийн өргөө"-нд үзэгчгүйгээр зохион байгуулах гэж байна. 

"Хил хязгааргүй спорт" ТББ-аас санаачлан Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" группийн хамтран зохион байгуулах үндэсний бөхийн лигийн барилдааныг ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болгох юм. 
 

Барилдаан оноолтоор, хасагдах журмаар явагдана. Ам авахгүй.

Сугалаа энэ сарын 10-нд буюу өчигдөр явагдлаа. 
 


ШАГНАЛЫН САН
 

  • Шөвгийн 32-т үлдсэн 16 бөх тус бүр 120.000 төг
  • Нэг давсан 8 бөх тус бүр 200.000 төг
  • Хоёр давсан 4 бөх тус бүр 250.000 төг
  • Шөвгийн 4-т үлдсэн 2 бөх тус бүр 500.000 төг
  • Үзүүрлэсэн бөх 1.500.000 төг
  • ТҮРҮҮЛСЭН бөх 3.000.000 төг
     

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
 

Ерөнхий ивээн тэтгэгч :

ЭРХЭТ МОНГОЛ ГРУПП

Санаачлагч :

ХИЛ ХЯЗГААРГҮЙ СПОРТ ТББ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 11

Лигийн тэмцээн гэдэг чинь багийн спортод л байдаг зуйл, бехийн лиг гэж ямар юм байдгийн, худлаа солиорч янз бурээр нэрлэлээ гээд юу нь еерчлегддег юм бэ, байдаг л нэг 32 бехийн барилдаан байна даг.

0  |  0
Top