Тэрүнофүжи Тоттори мужийн хүндэт иргэн боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Өнгөрсөн Намрын тэмцээнд түрүүлсэн, шинэ ёкозүна Тэрүнофүжид Японы Тоттори мужаас “Мужийн хүндэт иргэн” цол олголоо. Учир нь Тэрүнофүжи тус мужийн Тоттори Жёохокү ахлах сургуулийг дүүргэсэн юм.

Энэхүү шагнал нь мужийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог шагнал бөгөөд Манга зураач Мизүки Шигэрү тэргүүтэй гурван эрхэм л хүртэж байжээ.

Тоттори мужийн захирагч Хираи Шинжи “Тэрүнофүжи маш хүнд бэрхшээл, гэмтэл, өвчин зовлонг даван туулж, сүмо бөхийн дээд цолыг хүртсэн нь манай мужийн ард иргэдэд урам зориг хайрласан билээ. Хүмүүст ямар ч хүнд бэрхшээл тохиолдсон ч хичээн зүтгэвэл даван туулж болдог юм байна гэдгийг ухааруулсан ёкозүна” гэж шагнал гардуулах ёслол дээр хэллээ.

Хүндэт иргэний үнэмлэхийг Тоттори мужийн алдарт үхрийн мах 5 кг (200 грамм нь 100 долларын үнэтэй), Хошизорамай брэнд будаа 120 кг дагалдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top