Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжиж байгаагаа саяхан зарласан. Харин Токиогийн олимпод түүнийг ялсан ОХУ-ын боксчин Альберт Батыргазиев өчигдөр Уфа хотод мэргэжлийн боксын 4 дэх тулаанаа хийж, Италийн Суатыг хоёрдугаар үед техникийн нокаутаар яллаа. Тэрээр мэргэжилд бүх тоглолтоо цагаас өмнө дуусгаж байгаа юм. Ийнхүү Альберт "WBO European” бүсийн эзэн боллоо.
Тулаан дараа Альберт “Уг нь удаан тулалдах хүсэлтэй байсан ч өрсөлдөгч гэмтчихлээ. Хөнгөхөн ялалт, амархан өрсөлдөгч байсан гэж бүү ярь. Та нар миний бэлтгэл хэрхэн хийснийг хараагүй шүү дээ. Бокст хамгийн хэцүү нь бэлтгэл гэж би дандаа хэлдэг. Би фэнүүдээ баярлуулахын тулд хичээж байна” гэж ярьжээ
Olympic gold medalist Albert Batyrgaziev (4-0, 4 KO's) returns to the pro ranks with a TKO-2 victory over 41yr old Italian Suat Laze (25-8-1) to claim the vacant WBO European featherweight title in Ufa, Russia when Laze retires with an injured shoulder pic.twitter.com/KnWtQ6FTO0
— Tim Boxeo (@TimBoxeo) October 11, 2021
Сэтгэгдэл ( 2 )
Аргагүй аврага юм.Цэндээ энэ нөхрөөс даагаа нэхэх юм шүү.
Tsendbaatar mergejliin ringen deer enenees hariugaa avah baih