Токиогийн олимпод 4 алтан медаль авсан Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг 2024 оны Парисын олимпын гараандаа гарлаа.
Энэ сарын 16-17-нд Парист явагдах Их Дуулга тэмцээнд оролцох Японы шигшээ баг Нарита нисэх буудлаас өнөөдөр хөөрлөө. Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Масүчи Кацүюки “Токиогийн олимпын шигшээ багийнхныг энэ удаад сонгосонгүй. Мэдээж медаль авах нь чухал ч энэ удаад бид сэлгээний тамирчдаа гадаадын тэмцээнд хэр барилдахыг харах гол зорилготой. Парисын олимпын шигшээ багийн өрсөлдөөний эхний алхам гэж хэлж болно. Бүх тамирчин ижил боломжтой” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Японы эмэгтэй шигшээ баг
48 кг Кога Вакана
52 кг Такэда Рёоко
57 кг Фүнакүбо Харүка
70 кг Оно Ёоко, Нийзоэ Саки
78 кг Такаяма Рика, Изүми Мао
Сэтгэгдэл ( 2 )
Япон гэхээр л сургаар нь ялагдчихдаг улсад Японоос хэн ирэх нь сонин биш байхаа, ёстой секцийн хүүхдүүд нь ирсэн ч дийлэхгүй нь үнэн дээ
Японы шигшээгийн состав маньд ямар хамаа байна, манайхан ямар тэдэнд өрсөлдөгч болж чадах юм биш, секцийн хүүхдийг нь ч барахгүй ш дээ