Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан баг Олон улсын сонирхогчдын боксын холбоонд шалгалт хийсэн илтгэлээ нийтлүүлсэн нь боксын ертөнцөд шуугиан тариад байгаа.
149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид хэрхэн авлига авдаг, тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг талаар дурдсан байлаа.
Риогийн олимпод боксын 273 тулаан явагдсанаас 268 нь оноогоор төгсөж, үлдсэн нь хүнд цохилт, эсвэл гэмтлээр өндөрлөсөн байдаг. Тэмцээнд нийт 36 шүүгч ажилласны долоо нь 5, 29 нь 3 одтой шүүгчид байлаа. Олимпод шүүлтийн компьютер ашигласан. Таван шүүгч дүнгээ компьютерийн системд орууулж, үүнээс гурвыг нь сугалан, ялагчийг тодруулж байсан.
“Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээний 11 орчим тоглолтын үр дүнг шүүгч мөнгөөр шийдсэн байж магдагүй нь мөрдлөгөөр илэрсэн. Эдгээр тулааны тоонд 56 кг-ын шөвгийн наймд учраа таарсан Ирландын Майк Конлан, Оросын Владимир Никитин (Никитин 2:1-ээр хожсон), 91 кг-ын финал Оросын Евгений Тишенко, Казахстаны Василий Левит (Тишенко 3:0-ээр хожсон) нарын тоглолт багтжээ.
Түүнчлэн Монголын Д.Отгондалай, Францын С.Умиа нарын 60 кг-ын жингийн хагас шигшээ тоглолтын дүнг өөрчлөхын тулд шүүгч хахууль нэхсэн нь илэрчээ. Энэ шүүгч нь Казахстаны шүүгч Рахымжан Рысбаев байлаа.
Хэргийн гол гэрчүүдийн (шүүгч нар болон Монголын боксын холбоо) мэдүүлэг зөрж байгаа ч хоёр тал найрааны асуудал гарсан, энэ асуудалд Казахстаны шүүгч Рахымжан Рысбаев оролцсон гэдэг дээр санал нийлжээ.
Найраа ингэж эхэлжээ. Хагас шигшээ тоглолтын өмнө шүүгч Рысбаев Монголын боксын холбоонд шаардлага тавьсан нь нэг ёсны сүрдүүлэг байлаа. “Хэрэв та нар мөнгө өгөхгүй бол танай боксчин ялагдана шүү” гэж хэлсэн нь батлагдсан. Харин мөнгөний хэмжээ гэрчүүдийн яриагаар 100 мянга, 250 мянган ам.доллар болж зөрөөд байгаа юм. Мөнгийг тулааны өмнө өөрт нь бэлнээр өгөхийг Рысбаев шаардсан. Шаардсан мөнгийг өгөхгүй бол Д.Отгондалай төдийгүй Монголын шигшээ баг, монгол шүүгч гээд бүгдийг нь Монголд буцаана гэж сүрдүүлсэн байна. Монголын боксын холбооны ерөнхийлөгч Бат-Эрдэнэ мөнгийг төлөхөөс татгалзсан. Монголын нэгэн гэрч мэдүүлэгтээ “Хэрэв бид нар хахууль өгөхийг хүссэн байлаа ч тийм хэмжээний мөнгө бэлнээр байгаагүй” гэж дурдсан байна. Ингээд монголчууд өөрийн 3 одтой шүүгчээр дамжуулан, хахууль өгөхөөс татгалзаж байгаагаа Рысбаевт дамжуулсан байна. Хэсэг хугацааны дараа (2016 оны наймдугаар сарын 13 бололтой) Рысбаев Монголын боксын холбооны төлөөлөгчтэй утсаар ярьжээ. Энэ ярианы бичлэг хахуульд шууд хамаагүй ч Рысбаев сүрдүүлсэн гэдгийг баталж байгаа юм.
Ингээд ярианы бичлэгээс толилуулья.Их бүдэг бичлэг байсан бололтой.
Рысбаев: Бид ингэж тохиролцоогүй шүү. Та нар муусайн #####, тэр новшдоо (хараал), хэлээрэй. Монголчууд та нарыг бүгдийг чинь... Тэр муу шүүгчтэй чинь хамт.... (юу хэлж байгаа нь бүдэг)
Гуравдагч этгээд: Маргааш тэр Каримтай уулзана (Бузиди). Тэр бидэнд итгэхгүй байна. Бид юу ч хийж чадахгүй байна.
Рысбаев: Хэрэв тэр түүнтэй энэ сэдвээр ярилцаж байгаа бол ... би амлаж байна, та нарыг... тэр гэрлүүгээ нисэх болно.
Гуравдагч этгээд: Хэн?
Рысбаев: Бид түүнийг гэрт нь буцаана... Дараа нь танай боксчид нисэх болно шүү, чөтгөр алгад.
Гуравдагч этгээд: Хэн гэрлүүгээ ниснэ гэж?
Ингээд утас тасарчээ.
Монголчууд хахууль төлөөгүй. Рысбаевын сүрүүлээд байсан монгол боксчин хагас шигшээд 0:3 ялагдсан. Одоогийн байдлаар MIIT ямар нэг дүгнэлт хийгээгүй байгаа ч энэ тулааны шүүлтийн дүнд бүх таван шүүгч франц боксчинд ялалт өгсөн байжээ. Тун ойролцоо болсон тулаан гэхэд шүүлт арай сэжигтэй байгаа юм.
Рысбаев өөрөө саяхан энэ талаар Казахстаны хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би энэ бичлэгийг сонсоогүй. Миний хоолой эсэхийг ч мэдэхгүй байна. Орчин цагт ямар ч дуу хоолойг дууриалган хийж чадна шүү дээ. Риод монгол шүүгч над дээр ирээд “Манай холбооноос дарамтлаад байна. Туслаач, 100 мянган ам.доллар өгөхөд бэлэн байна” гэж хэлсэн. Би “За хүмүүст хэлээд үзье” гэж хариулсан. Дараа нь тэдний хүсэлтийг дамжуулахад туслах хүн олдоогүй. Би монголчуудад туслаж чадахгүй нь гэж хэлсэн. Ингээд л асуудал дууссан” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 11 )
mongol shvvgchid yg ymar temtseen deer avilgald oroltsoj bsn be?Boksiin holboo tailan tavina uu!!!
казакууд бүгд хахуульд дуртай юм биш үү эртүүд нэвтрүүлэгээр киноны хүмүүс хүртэл казакстан улсад кинл хийхгүы хахууль нэхсэн гээд байсан биз дээ Баян өлгий аймаг ч гэсэн хауульд идэгдээд бүгд халамжийн мөнгө аймгаараа авдаг болсон гээ биз дээ
Hasagyyd nytag gyij .Choibalsangiin iveeld orj .Mongold nytag avj amidarj baisan ni ynen boloh buguud .Hetseej hasagyyd .Mongolchyydada sain sandagyi lalaryyd baigaa uym.Yagal Tsiganyyd shig nytagyi bolson.Palistin Entehegiin neg myj ardyyd biz dee.Tsiganyydiin neg aimag hymyys shyy dee.Putin uy gej hellee.Ta nart nytaga gej hetseej baihfgyi shyy gej.Orros Mongol Hyatad 3 nytag ugj amidaryylsan ni gai boloh ni.3 ylsiin heleltseer hiij byged nytag nytagaasaa hasgyydiig huuj gargaya.Parantsyyd 3 jiliin umnu byh tsiganyydiig huuj garagsan.

Монголчуудын хахуул өгөх гэж оролдсон нь үнэн юм байна лээ штээ. Энэ хасагт ямарч буруу байхгүй юм байна лээ. Бараг тэр нь нотлогдоод монголын бонсын холбоог татан буулгасан штээ шээс нараа.
хЭРВЭЭ ЧАДДАГСАН БОЛ кАЗАХ БОКСЧДЫГ НЬ НЭГ ЖИЛ ШҮҮГЧДИЙГ НЬ ТАВАН ЖИЛ ОЛОН УЛСЫН ДЭВЖЭЭНД ГАРГАХЫГ НЬ ХОРИГЛОВОЛ ЭНЭ НӨХӨР ШУУД ЦААЗЛУУЛНА ДАА.
Өмхий хасагуудыг ал
umxii xasag daxij devjeen deer garaxyg chuny xaray
haltaisan umhii hujaa l bnshd
балиар хасгууд