Энэ сарын 25-31-нд Улаанбаатар хотод АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолт болно.
Монголын залуучуудын шигшээ баг энэ сарын 25-нд Тайланд, 28-нд Малайз, 31-нд Лаосын шигшээ багуудтай тоглоно.
Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Шигшээ багт Дэрэн клубээс 12, Улаанбаатар клубээс 4, Хангарьд, Хаан Хүнс-Эрчим клубээс 3, СП Фалконс клубээс 2, Улаанбаатар Сити болон УБ-ын Мазаалайнууд клубээс тус тус нэг тоглогч дуудагдсан бол Словакийн Комарно клубээс Г.Ганбаяр гэсэн нийт 27 тамирчин дуудагджээ.
Сэтгэгдэл ( 0 )