П.Гансүх: Дэлхийн медаль хүртсэн тамирчдынхаа ГАВЬЯАГ үнэлүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын шигшээ баг өнөөдөр эх орондоо ирлээ.

Манай эмэгтэйчүүдийн баг 4 хүрэл медаль, 2 шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцсон 34 орноос 3-т шалгарч, Хүрэл Цомын эзэн болсон. Харин эрэгтэй баг 2 хүрэл медаль, 3 шагналт байр эзэлсэн амжилтаар 52 орноос 6-р байрт жагссан. Эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр эхний 6-д багтсан хоёрхон орон байсан нь АНУ, Монголын баг байлаа.

Өнөөдөр өглөө эх орондоо ирсэн шигшээ баг 11.30 цагт Туушин зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч П.Гансүх “Дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдсөн шигшээ багийн хамт олон, тамирчдын клуб, үндсэн болон анхны багш нар, тамирчдаа дэмжсэн хүн болгонд баяр хүргэе. Ослогийн дэлхийн аваргад манайхан долоон өдөр барилдсан. Энэ долоо хоног монголчуудад маш сайхан эерэг уур амьсгал авчирсан. Энэ удаагийн ДАШТ-д тун залуу бүрэлдэхүүнтэй оролцож, зургаан хүрэл медальтай ирлээ. Үүнээс тав нь олимпын жинд авсан медаль байлаа. Энэ нь 2024 оны Парисын олимпод оролцох манай баг хамт олон, багш дасгалжуулагч нарт тамирчдаа сайн бэлтгэж оролцуулах хүндтэй үүрэг хариуцлага оногдлоо гэж хэлэхэд болно. Манай чөлөөт бөхийн шигшээ багт гавьяа байгуулаад үнэлүүлж чадаагүй тамирчин маш олон байгаа. Энэ ДАШТ-д олимпын жинд медаль авсан тамирчиддаа Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгуулах талаар Монголын чөлөөт бөхийн холбоо ажиллана гэдгээ нийт багш тамирчдын өмнө амлаж байна. Өмнө нь ДАШТ-ий медаль авсан, амжилт гаргасан олон тамирчин бий. Б.Одончимэг, Б.Оюунсүрэн, Э.Сумъяа, Т.Түвшинтулга нар маань амжилтаа үнэлүүлээгүй байгаа. Б.Шоовдорын хувьд дэлхийгээс гурав дахь хүрэл медалиа авсан. Энэ тамирчдынхаа шагналын тодорхойлолтыг бэлэн болгосон байгаа. Парисын олимпын циклийн эхний ДАШТ-д залуучууд маань сайхан амжилттай оролцсонд баярлаж байна. Та бүхэнд баяр хүргэе” гэж ярилаа.   

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eh oron(202.9.41.32) 2021 оны 10 сарын 15

muulaad bgaa hvmvvsiig bodbol heden tamirchid uls ornoo sain surtachilj bgaa baih shvv uguh gawya shagnaliig ni dor dor ni uguh heregtee yuch hiigeegvi hvmvvs uchnuun l awch bna

0  |  0
Зочин(139.5.218.105) 2021 оны 10 сарын 14

ЖУДОГИЙН ДАШТ-С АРАЙ ЦАРАЙ 4-Р БАЙР ЭЗЭЛЭН ХҮРЭЛ АВМАГЦ Л ГАЪЯАТ ӨГӨӨД БАЙГАА НЬ ЖИНХЭНЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ ШҮҮ

0  |  0
Зочин(192.82.70.252) 2021 оны 10 сарын 14

Энэ ДАШТ бол ялангуяа олимпийн дараахад шилдгүүд нь очдоггүй юм.Тийм сайн юм бол аварга болоод ирэх нь яасан юм.Дуртай улс нь хэдэн ч хүнтэй орсон болно.Бас гавьяат хөөцөлдөнө ч гэх шиг.Залуу бөхчүүдийг муу юманд бүү сургаарай.Олимпоос ийм тооны медальтай ирсэн бол ярих юм алга.Тэнд л жинхэнэ шилдгүүд зодоглодог юм.Одоо та нар хэлснээрээ байраа тавьж өгөөрэй.Цаана чинь ажиллая гэсэн мундаг залуучууд,багш нар байгаа шүү

0  |  0
Mgl(172.58.140.109) 2021 оны 10 сарын 13

Hund jingeer chuluut unelegddeg hund jingee demjeerei

0  |  0
z(64.119.16.146) 2021 оны 10 сарын 13

uhsen atsniih n gaviya helheetei heden tomor avchihaad ta nar eh orondoo yu hiij buteesen yum be

0  |  1
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 13

Баахан амьтан гавьяат нэхэж гай болох нь дээ, янз нь

0  |  0
Top