Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын шигшээ баг өнөөдөр өглөө эх орондоо ирж, хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хуралд тамирчид, дасгалжуулагч нараас гадна Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага оролцсон юм.
Хурлын үеэр ДАШТ-ээс эрэгтэй 65 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Т.Тулгаас сэтгэгдлийг нь сонслоо.
-Дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Баяр хүргэе.
-Манай баг хамт олон сайхан оролцоод ирлээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан болсондоо их баяртай байна. Хүрэл медалиас цаашлаад түрүүлэх боломж байсан. Гэхдээ энэ удаад алтан медаль авах боломж нь болоогүй юм байлгүй, хүрэл медальтай эх орондоо ирлээ. Бэлтгэл сайн байсан. Энэ ДАШТ-ий бэлтгэлийн суурь нь үндсэндээ Токиогийн олимпын наадмын бэлтгэл байлаа.
-Хагас шигшээд ОХУ-ын тамирчинд харамсалтай ялагдсан. Тэр барилдааны шүүлтийн талаар юу хэлэх вэ?
-Оросын тамирчинд барилдааны агуулгын хувьд ялагдсан. Шүүгч техникийн алдаа гаргасан учир би барилдааны төгсгөлийг буруу хийсэн. Тэр техникийн алдаа гараагүй бол ядаж 5:2-оор босож ирээд барилдаан өөрчлөгдөх байсан. Эсвэл 2:2 болоод, би ахиж оноо аваад, 4:2-оор хожил миний талд гарах байсан. Гэхдээ юм нэгээр дуусахгүй, манай баг хамт олон улам өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
-Ялагдсаны дараа их харамссан байх. Дараагийн барилдаандаа сэтгэлээ хэрхэн төвлөрүүлэв?
-Ялагдсаны дараа харамсал төрж байсан ч маргааш нь хүрэл медалийн төлөө барилдах ёстой байсан учир маргаашийн барилдаандаа л анхаарсан.
-Та Токиогийн олимпын наадамд медаль авах боломжтой тамирчдын нэгээр нэрлэгдэж байсан. Бас тун харамсалтай ялагдсан.
-Тиймээ, би Токиогийн олимпод том зорилготой явсан. Жингийнхээ гол өрсөлдөгч, олимпод түрүүлсэн Японы тамирчинтай эхний тойрогт таараад ялагдсан.
-Дэлхий дахинд цар тахлын улмаас хорио тогтоод байгаа. Ослогийн ДАШТ ямар байдалд явагдав?
-Токиогийн олимп бол аюулгүй байдлын маш хатуу дэглэмтэй явагдсан. Бүгд амны хаалт зүүх, зайгаа барих хатуу дэглэмтэй явагдсан. Харин одоо Европын холбооны орнуудад ковидоос ангижирч эхэлж байна. Тэмцээн уралдаан ямар ч маскгүй, танхим дүүрэн үзэгчтэй, их сайхан болж өнгөрсөн.
-Ойрын үед ямар уралдаан тэмцээнд оролцох вэ?
-Он гараад Улсын аваргын тэмцээнтэй. Дараа нь Азийн наадам, олон улсын олон том тэмцээн байгаа.
Сэтгэгдэл ( 8 )
Орос тамирчдыг эхнээсээ л илүүрхэж ухрааж барилдвал ялдаг гэж нэг мундаг тамирчин хэлсэн байна билээ Бодож яваарай ,амжилт хүсьэ
Uneen. Aguulgiin xuvid yalagdsan diileegui. Gexdee bas variant bn lee shuu duu. Ulam xicheegeerei. Delxiin xurel asuudalgui alt mongo avaarai.
Өө тулга чи барилдааны бичлэгээ үзээрэй чамд ёстой 00 бсан гэж хэлчиё чи бол урагшаа идэвхи гаргаж ганц ч яваагүй бүх барилдаан чинь хүнии хиисэн дээр аргалж хорьж азаар оноо авж бсан Харин нөгөө жижиг жингиин охин чинь овоо бөхиин урлаг харуулсан чи бол нойл
Сайн шүү. Амжилт
Барилдаанд. барилдаад ялагдах бол дараагийн оролцох тэмцээнд том сургамж болдог чи дэлхийн аваргын мeдальтан боллоо баяр хүргэe\n
Яахаараа оросийн тамирчдад илт ялагдах ёстой гэж сонин бна даа
Дасгалжуулагч нь болохоор орост луйвардуулчихлаа л гээд байсан гэтэл тамирчин нь ялагдсанаа хулээн зевшеереед байдаг сонин гарууд вэ
ulam l hichee!!!chamd ahiz eerchilelt agyy medremj bna s dee!!