Д.Отгонжаргал: Цаашдаа олимп, дэлхийн аварга болох хүсэлтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын шигшээ баг өнөөдөр өглөө эх орондоо ирж, хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Хурлын үеэр ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

М.ЛХАГВАГЭРЭЛ “Би анх монгол үндэсний бөх барилдаж эхэлсэн. Өсвөр насандаа чөлөөт бөхийг сонгож, дуртай болж, хичээллэж эхэлсэн. Найман жил болсон байна. Анх чөлөөт бөхөөр хичээллэхдээ л олимп, дэлхийн медальтан болох мөрөөдөл, зорилготой байсан. Хоёр сарын өмнө Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө барилдаад харамсалтай ялагдсан. Тэр алдаанаасаа суралцаж, Ослогийн дэлхийн аваргаас хамгийн хүнд жинд медаль авсандаа маш их баяртай байна”

Д.ОТГОНЖАРГАЛ “Оролцож байгаа анхны дэлхийн аваргын тэмцээн болохоор надад алдаад байх зүйл байхгүй гэж бодоод барилдсан. Ажилладгаараа ажиллаад, тактикаараа барилдсан. Даанч Японы бөхөд даруулаад ялагдсандаа харамсаад уйлмаар санагдсан. Бусад бүх барилдаандаа 10-0 ялсандаа баяртай байна. Миний барилдааны тактик бол эхний 30 секунд ажиллаад торгуулийн оноогоор давамгайлаад хожих. Эмэгтэй хөнгөн жингийн анхны дэлхийн медальтан болсондоо үнэхээр их баяртай байна. Ерөөсөө төсөөлөөгүй байсан. Одоо 20 настай залуу байгаа болохоор цаашдаа хичээж, барилдан, аварга болох хүсэлтэй. Хичээж зүтгэвэл болно гэж боддог. Багш Т.Сүхбаатар багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Үргэлж хамт байдаг, ар гэрийн асуудлыг ч бүгдийг мэддэг болохоор их амар байдаг”

Э.ДАВААЧИМЭГ “Би хүрэл медалийн төлөө барилдахдаа хамгийн сүүлд хожиж яваад даралтанд, хүнд байдалд орсон. Багш “Мостлооч, мостлооч” гээд орилоод л, бүх хүн намайг дэмжиж, хашгараад, “Энэ олон жил зүтгэсэн юм. Медаль авчаасай” гээд маш олон хүн дэмжиж байсан. Тэнд байсан бүх хүн, зурагтаар үзсэн бүх хүн ч надтай цуг мостлосон. Дараа нь хүмүүс чамтай хамт шилэн хүзүүгээ таттал, нуруугаа чангартал мостоллоо гэж бичиж байсан. Багш маань “Хоёр охиноо бодооч” гээд хашгарахад үнэхээр ч охидоо бодоод савахад даралтаас гараад ирсэн. Монголын чөлөөт бөхийн холбоо, баг тамирчид, намайг бага байхад тусалж байсан шигшээгийн эгч нар, шүүгч нар, Хил хамгаалах Ерөнхий газар, Хилчин спорт хороо, хилчиддээ маш их баярлалаа. Мөн аав ээждээ, ханьдаа баярлалаа. Би төрөөд гурван сартай байхдаа л бэлтгэлдээ орсон. Санаа зоволгүй бэлтгэл хийхэд туслаж, зорилгынхоо төлөө тэмцэхэд минь тусалсан хүмүүст баярлалаа”

Б.ШООВДОР “Би дэлхийгээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ. Энэ удаад өнгийг нь хувиргах бодолтой барилдсан ч чадсангүй. Илүү оролцож чадаагүй ч амжилтаа бататгалаа. Чөлөөт бөхийн холбоо, Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч спорт хороондоо баярлалаа”

Э.ГАНТУЯА “Надад маш их боломж байсан. Америкийн бөхтэй 4:0 ялж яваад өөрөө алдсан. Хүрэл медалийн төлөө барилдахдаа “Сүүлийн боломжоо алдахгүй шүү” гэж бодоод багшийнхаа үгийг сайн сонсож барилдсан. Би үлгэр жишээ болсон С.Батцэцэг эгчээрээ байнга бахархаж явдаг. Намайг барилдахын өмнө “Миний дүү ухаантай. Дахиж ийм боломж олдохгүй шүү, сайн барилдаарай” гэж хэлсэн. Тэр үгийг санан санан барилдсан. Багшдаа их баярлалаа. Шигшээгийн хамт олон, Хилчин спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн 0208 дугаар ангийнхандаа, Монголын ард түмэндээ баярлалаа. Цаашдаа медалийнхаа өнгийг хувиргахын төлөө хичээнэ”

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяраа(59.153.114.80) 2021 оны 10 сарын 14

Хонгорзул нь яасан

0  |  0
Архангай батцэнгэл(192.82.70.19) 2021 оны 10 сарын 14

Энэ дэлхиин аварга сулхан болсон нь үнээн гэвч эдэн дунд хөнган жингиин охин л үнэхээр чөлөөт бөхииг мэдрүүлж барилдлаа Бусад нь бол шууд хэлчхэд аз таарсан

0  |  0
hurlee ah ni(202.126.93.115) 2021 оны 10 сарын 14

chansaa bugd l zaluuchuuda yvuulsan tul sul blaa parist haruul da tegeed gavyataa avtsgaa

0  |  0
zochin (122.201.24.184) 2021 оны 10 сарын 14

ter shoovdor jil bur gaviatiin temdeg guidgiig ni yana durem jurmaa meddeggui yum shig

0  |  0
Анхбаяр(139.5.217.39) 2021 оны 10 сарын 14

Гантуяа нь Төв аймгийн Батсүмбэр сумынхан даа баярлалаа гээд тэнэгтээд байсан яасан бэ ...ккк

0  |  0
Боогий(202.131.237.137) 2021 оны 10 сарын 14

Өгөх дүрэм, журам бгаа болохоор өгнөө

1  |  0
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 14

Ер нь бол гавьяат цол л нэхээд байгаа улс юм аа даа, бех хуний шуналаа гэж хэцуу ч юм аа даа

1  |  2
Top