Хакүхо, Тэрүнофүжи нарын хамт авахуулсан анхны зураг

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Японы "Никкан спортс" сонины сэтгүүлч Такада Бүнтагийн архиваас олдсон ховор нэгэн зураг.

2011 оны гуравдугаар сарын 10-нд "Миягино" дэвжээний гадаа авчээ. Маргааш нь Хакүхогийн төрсөн өдөр бөгөөд Японд газар хөдөлж, цүнами дайрсан байгалийн гамшиг учрах болно.
 


Тэр үед Вакамишёо нэртэй байсан Тэрүнофүжи Н.Цэвэгням Кёкүтэнхо тэргүүтэй Оошима дэвжээний бөхчүүдийн хамт Миягино дэвжээнд бэлтгэл хийхээр иржээ. Сүмогийн ертөнц найрааны хэргээр бужигнаж байсан тул бэлтгэлд сэтгүүлчдийг оруулаагүй аж.

18 түрүүлчихээд байсан ёкозүна Хакүхо. Банцүкэд нэр нь дөнгөж бичигдэх гэж байсан Вакамишёо.

Бэлтгэл дээр энэ ирээдүйд юм дуулгах хүү байна гэж бодсон уу, Хакүхо өөрөө Г.Ган-Эрдэнийг дуудаж, хамт зураг авахуулжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.152) 2021 оны 10 сарын 14

Өөрөө сумод хөтөлж оруулсан. Сайн бөх болоосой гээд бэлтгэл хамт хийж зааж зөвлөж явсан үеийн зураг байна.

1  |  0
Зочин(66.181.190.128) 2021 оны 10 сарын 14

Аварга, төрмөл байдаг гэдэг үнэн байх шүү.

1  |  0
unshigch(66.181.181.224) 2021 оны 10 сарын 27

ene ganerdene ner nuuree sergeeh gej yanz bureer uzeh yum aa. hogiin novsh hezee ch hogiin novshooroo l duusna

1  |  3
Top