Куба, Узбекистаны боксчид ДАШТ-д хамт бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Сонирхогчдын боксын ДАШТ энэ сарын 24-нөөс 11 дүгээр сарын 6 хүртэл Сербийн Белград хотод болно. 21 дэх удаагийн ДАШТ анх удаагаа AIBA-гаас тогтоосон шинэ 13 жинд явагдах юм.

46-48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 63,5 кг, 67 кг, 71 кг, 75 кг, 80 кг, 86 кг, 92 кг, +92 кг.

Тэмцээний шагналын сан 2.6 сая ам.доллар бөгөөд аваргууд 100 мянган доллар, мөнгөн медальтан 50 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчин 25 мянган ам.долларын шагнал хүртэх юм.

ДАШТ-д оролцох Кубын шигшээ баг энэ сарын 12-нд Узбекистанд бүрэн бүрэлдэхүүнэээр газардлаа. Тэд Янгиабад дахь спорт баазад Узбекистаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд 22-нд Сербийг зорино. 2019 онд Куба, Узбекистаны боксын холбоо хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Кубын шигшээ багт гурван олимпын аварга байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top