Өнгөрсөн Токиогийн олимпын гол сэнсаацын нэг нь жүдо бөхийн домог Тедди Ринер ялагдсан явдал байлаа.
Түүнийг ялсан орос жүдоч Тамерлан Башаев ОХУ-д од болон хувирсан юм. Түүнтэй Спорт экспресс сонины сурвалжлагч уулзан ярилцжээ.
-Теддиг ялсан мөчөө эргэн дурсвал?
-Олимпоос дөрвөн сарын өмнө би түүнтэй Мастерс тэмцээнд барилдахдаа Ринер бусадтай л адил жирийн хүн, алдаа гаргаж ч болно, унаж ч болно гэдгийг ойлгосон юм. Түүнд онцгой юм байхгүй. Хүмүүс түүнээс сүрдэж айсандаа ялагдаад байдаг. Дасгалжуулагч бид хоёр Теддиг ялах тактикаа дөрвөн сар боловсруулсан. Токиод түүнийг ялаад би баярлаж сүйд болоогүй. Хийсэн ажлынхаа үр дүнг харлаа гэж л бодсон. Теддиг ялснаас илүү дараагийн барилдаандаа илүү анхаарч байлаа. Харамсалтай нь дараагийн барилдаанд их ядарсан байсан тул алдаа маш их гаргаж, ялагдсан. Хэрэв би алтан медаль авсан бол ёстой жинхэнэ утгаараа олимп болох байлаа. Харамсалтай.
-Бусад жүдочид Теддиг ялсанд тань их баярласан байх даа.
- Гурам Тушишвили “Их баярлалаа” гэж хэлж байлаа.
-Барилдаж байхдаа та Ринерийг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж мэдэрч байсан уу?
-Үнэнийг хэлэхэд мэдрээгүй. Харин ч түүнийг урьд нь магтаж байсан үгс, дараалсан ялалтууд нь хуурамч мэт санагдсан. Түүнийг хэт дөвийлгөөд байна. Лондоны олимпоос хойш тэр жүдочийн хувьд муудаад л байгаа. Ялагдсаныхаа дараа л тэр чангардаг. Кагэүрад ялагдсаныхаа дараа Мастерст ирэхдээ тэр маш ууртай, хүчтэй, сайн барилдаж байлаа. Харин Токиод би түүнийг дэлхийн шилдэг жүдоч биш юм гэдгийг мэдэрсэн. Тэр олимпын хошой, дэлхийн 11 удаагийн аварга байж болно, гэхдээ хамгийн шилдэг нь биш. Дасгалжуулагч бид хоёр Ринертэй хэрхэн барилдахаа маш их бэлтгэсэн. Учир нь олимпод түрүүлэхийн тулд түүнийг заавал ялах шаардлагатай.
-Шүүгч нар Ринерийг “татдаг” гэж та бодож байна уу?
-Би бодох биш бүр мэдэж байна. Шүүгч нарт олимпод гурав түрүүлсэн, ялагдашгүй аварга хэрэгтэй. Ингэж байж жүдог сурталчилна. Жүдо огт ойлгодоггүй жирийн хүн ч жүдод бүгдийг ялдаг нэгэн хар арьст том эр бий гэж мэддэг.
-Ринертэй барилдаж байхад шүүгч таныг торгоход та инээвхийлж харагдсан.
-Намайг торгоно гэж би мэдэж байсан болохоор тэр. Маш шударга бус байлаа. Ринер тохойн дээрээс хориотой барьц авахад шүүгч яагаа ч үгүй. Нүдэн дээр нь дүрэм зөрчиж байхад харин намайг торгодог байна шүү. Хэрэв шүүгч түүнийг шүүхгүй юм бол ядаж надад барилдахад саад битгий болоосой гэж бодож байв.
-Яагаад хагас шигшээд ялагдав?
-Яагаад гэдгээ одоо ч ойлгохгүй байна. Уг нь сэргэлт аваад маш сайн бэлтгэсэн байсан. Гэтэл нүд харанхуйлаад гар хөдлөхөө больдог юм. Ямар ч хүчгүй болохоосоо өмнө шидье гэж бодоод шийдсэн мэх хийтэл өөр дээрээ алдчихсан. Би уг нь алтан медаль авах зорилготой Токиод ирсэн. Ер нь түрүүлэхийн төлөө биш бол олимпод оролцох утгагүй.
-Холимог тулаан сонирхдог уу?
-Бараг үздэггүй. Холимог тулааны эргэн тойрны уур амьсгал таалагддаггүй. Жүдод хүндлэл чухал байдаг бол холимог тулаанд эсрэгээр.
Сэтгэгдэл ( 7 )
Сохор азаар ялчихаад Башаев гуай их том том ярьж байнаа. Нээх илүүрхээд ялсан юм байхгүй. Тэдди азаартаад дэвжээний захад хажуулдсан.
Ялсан л бол болоо юм бишүү.Өмхий атаархуу үхэр монголууд хөл чичрээд л буугаад өгнө шүүдээ.Та нарт хов ярьж,хулгай хийх,худал ярих,сайн яваа нэгнэдээ атаархаж доромжлохоос өөр чадах юм бна уу.
Бараг үздэггүй. Холимог тулааны эргэн тойрны уур амьсгал таалагддаггүй. Жүдод хүндлэл чухал байдаг бол холимог тулаанд эсрэгээр. ooroo hvndleltei bgaach
Umhii oros teddi tei barildaad hilaagad ylagdsan.
Оросын тосгоны энэ бацаан дэлхийд түрүүлчихээд томрох хэрэгтэй. Чаддаг юм бол 2024 онд эрүүл бүтэн байгаад Парист аварга болох боломж байна энэ залууд. Домог болсон бөхийг нуурын тэнэг мэлхий гуаглаад хол явахгүйг цаг хугацаа харуулна даа
Тэдди барьцаа алдсан хүчиндээ хөл алдаагүй бол чи барахгүй байсан байхаа хүү минь зүгээр л аз дайрсан гэхэд болно. Тэддиг чи бархааргүй байсан
Сайхан шаадаг орос байна даа гэхдээ л хаан Теддиг ялсан нь үнэн юм даа бүр өмнө нь гүрж эр Гурам Тушишвили ялж болох юм байна гэдэг сэдэлийг нь өгчихсөн байсан л даа тэрний замаар л явж байгаа шүү дээ