NBA лигийн Бруклин багийн од Кайри Ирвинг коронавирусний вакцин хийлгэхгүйгээр шийджээ.
Ирвинг “Нью-Йоркт багтайгаа цуг байхын тулд вакцин заавал хийлгэх ёстой. Харин би вакцин хийлгэхгүй. Санхүүгийн том хохирол хүлээх нь ойлгомжтой ч би ингэж шийдсэн. Миний шийдвэрийг хүндэтгэн үзэхийг хүсэж байна. Би бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ. Зодог тайлахгүй. Хэргийн учир улстөрд биш, NBA-д ч биш, миний амьдралын зарчимд байгаа юм” гэж мэдэгдсэн байна.
Нью-Йорк мужийн шийдвэр ёсоор вакцин хийлгээгүй хүн тухайн мужийн битүү ордон, танхимд орж болохгүй. Ирвинг спортын ордондоо орж чадахгүй тул тоглолтод гарах боломжгүй. Тиймээс Бруклин Нетс баг Ирвингийг энэ улирлын мэдүүлгээсээ хасаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )