ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Оросын эрчим хүчний долоо хоног" арга хэмжээний үеэр Америкийн CNBC телевизэд ярилцлага өгсөн билээ. Энэ үеэрээ тэрбээр 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх талаараа сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулжээ.
Путин “Би энэ асуултад хариулахгүй байхыг илүүд үздэг. Ийм сэдэвтэй яриа нөхцөл байдлыг тогтворгүй болгодог юм. Дараагийн сонгууль хүртэл хангалттай хугацаа байна. Нөхцөл байдал тайван, тогтвортой байх ёстой. Ингэж байж эрх барих байгууллагууд, төрийн бүтэц бүхэлдээ итгэлтэй ажиллана” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа Владимир Путин Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй юм. Тэрбээр энэ талаар сануулаад “Гэхдээ одоогоор ямар ч шийдвэр гараагүй байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ккк дандаа л ийм тактик барьдаг шд, тэгснээ дэвшинэ, шууд ялна насаараа сонгогдоно гээд л,