Дэлхийн Шатрын Холбоо /ФИДЕ/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ял эдлэгсдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг бүсчлэн зохион байгуулж байна.
Тус тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украйн зэрэг 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 9 хорих ял эдлэгсэд оролцож байна. Өнөөдрийн байдлаар, МУ-ын баг Филиппин, Австрали, Армени, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ 2 дугаар байрт шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж маргааш АВАРГЫН төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо.
Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг МУГТ, Их мастeр, МШХ-ны УЗ-ийн гишүүн Дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж, багаа амжилттай оролцуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )