Олон улсын жүдо бөхийн холбооны Парисын Их дуулга тэмцээн энэ сарын 16-17-нд явагдлаа. Манай улсаас 22 тамирчин өрсөлдөж, 3 хүрэл медаль авсны нэг нь эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн Б.Хорлоодой байлаа.
Б.Хорлоодой эхлээд Испанийн Laura Bajo-г иппон яллаа.
В хэсгийн аваргын төлөө Канадын Кэлли Дэгүчиг мөн иппон ялав.
Хагас шигшээд Францын Астрид Гнедотой таарч, ялагдсан.
Хүрэл медалийн төлөө Францын Chloe Devictor-г иппон яллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хүрэл медалийн төлөөх барилдаан үнэхээр хүч шавхсан хүнд барилдаан байлаа. Монгол хүний тэсвэр хатуужилыг гаргаж Шүүгчтэй нь цуг ялж ялалт байгуулсан эрхэм дүүд баяр хүргэж мэхийн ёслоё. Цаашид улам өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.