Олон улсын жүдо бөхийн холбооны Парисын Их дуулга тэмцээн энэ сарын 16-17-нд явагдлаа.
Манай улсаас 22 тамирчин өрсөлдөж эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар тус тус хүрэл медаль хүртэв.
Г.Болор-Очир эхний тойрогт Конгогийн Седрик Калонгаг ялсан.
Дараа нь Францын Alpha Oumar Djalo-г давлаа.
Хэсгийн аваргын төлөө Германы Тим Грамковыг ялсан.
Хагас шигшээд Японы Сасаки Такэшид ялагдлаа.
Хүрэл медалийн төлөө Францын Tizie Gnamien-ийг цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Sasaki gaas ih um suraarai, duud ireedui bna shuu!!! Amjilt!!!