SPS телевиз Монгол өв соёлыг тээгч, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран ажиллах 5 жилийн хугацаатай гэрээг албан ёсоор байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах, бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийг сурталчлан таниулах контент, нэвтрүүлэг бэлтгэх, бөхийн шинэ системт барилдааныг зохион байгуулах зэргээр олон ажил хийхээр төлөвлөөд байна.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд МҮБХ-ны гүйцэтгэх захирал, Улсын гарьд И.Доржсамбуу, SPS телевизийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал нар оролцлоо.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )