Гаджи Алиев зодог тайлах эсэхээ фэнүүдээсээ асуулаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Гаджи Алиев бол Азербайжаны чөлөөт бөхийн домог. Энэ жил 30 нас хүрсэн Алиев дэлхийн 3, Европын 3 удаагийн аварга, Европын наадамд нэг түрүүлсэн хүчтэн. Харамсалтай нь тэр олимпын наадмын шагналын тавцангийн дээд талд зогсож  үзээгүй. 2016 онд хүрэл медаль хүртсэн бол өнгөрсөн Токиогийн наадамд мөнгөн медаль дээр зогссон билээ. Ослод болсон 2021 оны ДАШТ-д оролцоогүй тэрээр зодог тайлах талаар бодож эхэлжээ.

Алиев инстаграм хуудсандаа олимпын мөнгөн медальтай зургаа оруулж, “Зодог тайлах уу, үргэлжлүүлэн барилдах уу” гэж асуужээ.

Азербайжаны чөлөөт бөхийн холбооноос бөх сонирхогчид дунд энэ талаар санал асуулга явуулахад оролцогчдын 71 хувь нь Алиевийг зодог тайлах хэрэггүй гэж үзсэн байна. Тэд алдарт бөхөд “Гурав дахь олимпдоо оролцоорой. 2024 оны Парист заавал барилд” гэж захисан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top