Гурван сарын дараах “Ньюкасл”-ын бүрэлдэхүүн

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Английн Премьер лигийн “Ньюкасл” баг тэрбумтан араб эзэнтэй болоод удаагүй байна. Багийн шинэ захирал Аманда Стейвли “Бидний зорилго бол Премьер лигт түрүүлж, Европт амжилт гаргах явдал” гэж мэдэгдсэн. Ирэх өвлийн наймааны цонхоор тэд 200 сая фунт стерлинг гаргахад бэлэн гэж байгаа бөгөөд шинжээч нар гурван сарын дараа тус баг ийм бүрэлдэхүүнтэй болно гэж таамаглажээ.

Хаалгач Кейлор Навас

ПСЖ-д Италийн Доннарума ирснээс хойш Навасын байдал тааруу болоод байгаа. Хэдийгээр тэр үндсэн бүрэлдэхүүнд гарсан хэвээр байгаа ч энэ жилийн Европын шилдэг хаалгач Доннарумаг сэлгээнд суулгах гэж ПСЖ аваагүй нь тодорхой. Ньюкаслт ирснээр талууд эв найрамдалтай салах боломжтой болно.

Хамгаалагч: Жеймс Тарковски

Тарковски 28 настай ч Бёрнли-гээс сайн багт тоглох ёстой тоглогч.

Төвийн хамгаалагч: Эрик Бейи

Араб баячууд МЮ багаас салгахаар санаархаж байгаа олон тоглогчдын нэг нь. Эрик сүүлийн үед хөлбөмбөгийн талбай биш эмнэлэгт ихэнх цагийг өнгөрөөж байгаа. Варан ирснээр сэлгээнд бат суусан.

Төвийн хамгаалагч: Жамал Ласселлс

Одоогийн багийн ахлагч, хамгаалалтын удирдагч. Гэмтэхдээ амархан ч багтаа үлдэнэ.

Төвийн хагас хамгаалагч: Донни ван де Бек

МЮ-д сэлгээнд байгаа тул маш их стресстэй байгаа. Хааяа талбайд гарахаараа алдахгүйг хэт хичээгээд бүр их стресстэй. Ньюкасл түүнд гараанд байнга гаргах амлалт өгч байгаа.

Төвийн хагас хамгаалагч: Аарон Рэмси

Ювентус-т сэлгээнд шилжсэн тул Англид эргэн ирж яагаад болохгүй гэж?

Довтлох чиглэлийн хагас хамгаалагч: Филиппе Коутиньо

Шинэ Ньюкасл зөвхөн довтолж тоглоно гэж байгаа. Коутиньо, Барселона хоёр хэн хэндээ ашигтай салах өөр зам үгүй.

Баруун вингер: Рахим Стерлинг

Стерлинг МС-д аз жаргалгүй байгаагаа байн байн мэдэгдэх болсон. Түүнийг авахыг Ньюкаслд Рио Фердинанд зөвлөөд байгаа.

Довтлогч: Жесси Лингард

МЮ-д талбайд бага гарч байгаадаа бухимддаг. Зун Вест Хэм-д очих боломжтой байсан ч Вест хэмд мөнгө байгаагүй. Харин Ньюкаслд мөнгө дутахын зовлон байхгүй.

Довтлогч: Антони Марсьяль

Манчестер Юнайтед хэт олон довтлогч цуглуулсны бас нэгэн хохирогч нь Марсьяль. Багаа солиход бэлэн.

Довтлогч: Мауро Икарди

Месси, Неймар, Мбаппе нар байхад Икарди сэлгээнд суух нь ойлгомжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top