Францын нийслэлд болсон жүдо бөхийн Их Дуулгад оролцсон Японы шигшээ баг энэ сарын 19-нд эх орондоо эргэн ирлээ.
Эрэгтэйчүүдийн шигшээ баг долоон жингийн дөрөвт нь түрүүлсэн ч ахлах дасгалжуулагч Сүзүки Кэйжи сэтгэл дундуур байгаагаа сэтгүүлчдэд илэрхийллээ.
Сүзүки “Хүнд жингийнхэн маш муу барилдлаа. 100 кг-ын Ийда Кэнтаро, +100 кг-ын Сато Казүя, Огава Юүсэй нар бүгд эхний тойрогт хийлээд, дараа нь эхний барилдаандаа бүгд ялагдлаа. Дэлхийн түвшнээс хол байна. Парис Их Дуулгад тамирчдын сайн, муу нь ил тод харагдлаа. Энэ тэмцээнд Токио олимпын олон медальтан оролцоогүй. Тамирчиддаа үүнийг ашиглах боломж олгосон ч болсонгүй, манай хүнд жингийнхэн муу байна. Цар тахлаас болоод дотооддоо л бэлтгэл хийж байгаа нь нөлөөлсөн байх. Хүнд жинд бэлтгэл хангагч цөөхөн. Зарим бөхчүүд энэ бэлтгэлдээ сэтгэл ханасан байна. Сэтгэл зүйг нь өөрчлөхийн тулд гадаадад томилолтоор явуулах шаардлагатай. Гадаад бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, туршлага ч сууна. 2013 онд Хага Рюүносүкэг Монголд ганцааранг нь явуулж байлаа. Сая Францад айлын талбайд барилдахын хэцүүг биеэрээ үзсэн. Гурван жилийн дараа Парисын олимпод хэрэг болох нь гарцаагүй” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )