Ширээний теннисний дасгалжуулагчдыг шагнаж урамшуулав

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Монголын ширээний теннисчид 2021 онд одтой байлаа. Тэд түүхэндээ анх удаа олимпын наадмын эрх аван өрсөлдсөн төдийгүй залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадамд оролцож буй Монголын багийн анхны ялалтыг байгуулсан билээ. Ширээний теннисний тамирчдын амжилт дээшлэхэд өөрсдийн хувьд нэмрээ оруулж, тус спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа зарим дасгалжуулагчийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа.

Тухайлбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, “Шинэ эргэлт” клубийн үүсгэн байгуулагч Б.Цэрэнтогтох, “Нийслэл” клубийн ерөнхий дасгалжуулагч Г.Жаргалсайхан, “Хурд” клубийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэ, Ширээний теннисний академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Я.Баярсайхан нарыг шагналаа.

Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар гардуулж өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top