NBA лигийн хамгийн үнэтэй 10 баг

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Америкийн Forbes сэтгүүлийн газраас сагсан бөмбөгийн НБА лигийн хамгийн үнэтэй 10 багийг нэрлэлээ. Жагсаалтыг Нью-Йорк Никс баг тэргүүлсэн хэвээр байна. Тус багийг шинжээчид 5,8 тэрбум ам.доллароор үнэлжээ. Никсийн араас Голден Стэйт Уорриорз, Лос-Анжелес Лейкерс, Чикаго Буллз, Бостон Селтикс багууд удаалжээ.

Харин хамгийн хямд багт Нью-Орлеан Пеликанс ($ 1,53 тэрбум), Мемфис Гриззлиз ($ 1,5 тэрбум) багууд тооцогдсон байна.

НБА-гийн хамгийн үнэтэй 10 баг

1. Нью-Йорк Никс – $ 5,8 тэрбум

2. Голден Стэйт Уорриорз – $ 5,6 тэрбум

3. Лос-Анжелес Лейкерс – $ 5,5 тэрбум

4. Чикаго Буллз – $ 3,65 тэрбум

5. Бостон Селтикс – $ 3,55 тэрбум

6. Лос-Анжелес Клипперс – $ 3,3 тэрбум

7. Бруклин Нетс – $ 3,2 тэрбум

8. Хьюстон Рокетс – $ 2,75 тэрбум

9. Даллас Маверикс – $ 2,7 тэрбум

10. Торонто Рэпторс – $ 2,48 тэрбум

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top