Өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд нар ажиллав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийг ирэхэд Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар тэргүүтэй удирдлагууд хүлээн авч, Тагнуулын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Тагнуулын байгууллагын алба хаагч, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )