Холимог тулаан дахь Жүдо бөхийн одод

2021 оны 10 сарын 21

Жүдо бөхийн Judoinside порталаас жүдо бөхөөс төрсөн холимог тулааны оддыг танилцуулжээ. Жүдогийн техник холимог тулаанд маш өргөн хэрэглэгддэг. Тулааны олон тамирчин жүдо бөхийн клубт ирж, хичээл заалгадаг билээ.

Ингээд танилцуулгыг хүргэж байна.

Ким Дон Хён

Солонгос залуу 2008 онд UFC-т элссэн. Нийт 28 тулалдсанаас 22-т нь ялсан. Жүдо бөхийн хар бүстэй.

Шинья Аоки

Аоки холимог тулаанд 53 тулалдаж, 43 ялсан амжилттай. Жүдо бөхөөр Японы оюутны аварга болж, 3-р дан хүртсэн.

Каро Парисян

Каро есөн настайгаасаа жүдогоор хичээллэсэн. Тэрээр зодоон их хийдэг байсан тул аав нь жүдод өгсөн гэдэг. 37 тулаанаас 24 ялалттай.

Ронда Роузи

Олимпын хүрэл, дэлхийн мөнгөн медальтай элит жүдочин. Эмэгтэйчүүдийн холимог тулааныг шинэ түвшинд гаргасан эрхэм. UFC холбоонд 14 тулалдаж, 12 ялсан.

Рик Хоун

Панамерикийн жүдо бөхийн АШТ-ий хос медальтай. Bellator холбооны хөнгөн, хагас дунд жингийн аварга. 25 удаа торонд гарч, 21 ялсан.

Федор Емельяненко

Холимог тулааны домог Федор Емельяненко самбо бөхийн олон удаагийн дэлхийн аварга. Тэр тулааны замналаа төрөлх Оскольдоо жүдо бөхийн заалнаас эхэлж байв. 46 ялж, 39 ялсан.

Сатоши Ишии

2008 оны олимпын хүнд жингийн аварга, Японы хошой аварга. Бээжингээс буцаж ирээд л холимог тулаанд орсон. Хорватын иргэн. Нийт 31 тулалдаж, 22 ялжээ.

Кайла Харрисон

Эмэгтэй 78 кг-ийн жингийн олимпын хошой аварга. Зодог тайлаад холимог тулаанд шилжсэн. Одоогийн байдлаар 11 ялж, нэг ч ялагдаагүй байна.

Хабиб Нурмагомедов

Хабиб 15-17 настайдаа ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Жафаров Жафарын удирдлаганд жүдогоор хичээллэсэн. Украины жүдогийн аварга болж байсан аав нь хүүгээ жүдоч болгохыг мөрөөдөж байжээ. Холимог тулаанд 29 ялж, нэг ч ялагдаагүй аварга.

Хидэхико Ёшида

Олимп, дэлхийн аварга Ёшида холимог тулаанд 2002-2010 онд холимог тулаанд тулалдсан. Нийт 9 ялж, 8 ялагдан, 1 тэнцсэн. Сатоши Ишии, Накамүра, Огава нарын жүдочидтой торон дотор тулалдаж байв.

Наоя Огава

Олимпын мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Огава Pride холбоонд 9 тулалдаж, 7 ялж, 2 ялагдсан. 2005 онд олимп, дэлхийн аварга Ёшидатай халз тулалдаж, тамирчид тус бүр 2 сая ам.доллар авч байсан нь тухайн үед хамгийн өндөр шагнал болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top