Ирина Рынгач: Засгийн газар амлалтаа биелүүлэхгүй бол иргэншлээ солино

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 65 кг-ын жинд түрүүлж, Молдавын анхны дэлхийн аварга бөх болсон Ирина Рынгач гадаадын нэгэн орноос урилга хүлээн авснаа зарлалаа. Ирина татгалзсан ч “Хэрэв Молдавын Засгийн газраас спортод хөрөнгө оруулалт хийхгүй, амлалтаа биелүүлэхгүй бол өөр орны нэр дээр барилдах болно шүү” гэж анхааруулжээ.

Ирина хэдий дэлхийн аварга болсон ч сард 6000 лейн (1,200,000 төгрөг орчим) стипенд авдаг нь амьдралд хүрдэггүй гэж гомдоллосон байна. Тэрээр “Би аав ээжээсээ мөнгө авалгүй, улсаас өгдөг тэтгэлгээр амьдрахыг хичээдэг. Би дэлхийн аварга болохоосоо өмнө ч амжилт гаргаж байсан. 6000 лей байрны түрээс, хоол унданд хүрэлцдэггүй” гэж ярьжээ.

Ирина Рынгач дэлхийн аварга болоод Кишинев хотын захиргаанаас 100 мянган лейн шагнал авсан. Харин Молдавын Засгийн газраас байр, 225 мянган лейгээр шагнана гэж амлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыбөы(202.21.127.170) 2025 оны 03 сарын 13

манайх бол сайн өгдөг юм байна оо насан туршид нь сар бүр \n

1  |  0
(64.119.25.131) 2025 оны 03 сарын 13

bi ch gesen

1  |  0
Bataa(66.181.183.81) 2025 оны 03 сарын 13

Ядуу орны сайн тамирчдын зовлон, гарсан нь л хамгийн зөв сонголт!

1  |  0
Энхээ(66.181.183.81) 2025 оны 03 сарын 13

Орос аваад ч өөдтэй цалин өгөхгүй, баруунд гарсан нь дээр дээ.

1  |  1
үнэн(66.181.187.155) 2025 оны 03 сарын 13

Оросууд авна гэсэн байнлээ

2  |  0
Цэнтр (64.119.18.8) 2025 оны 03 сарын 13

Ирээдүйгээ бодсон ь дээр байхаа \nГэхдээ сэтгэлтэй зүрхтэй бол Эх орон гэж байгаа

1  |  0
Close menu