Буриадын домогт бөх, ЗХУ, ОХУ-ын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Буриадын чөлөөт бөхийн АШТ-ий 20 удаагийн аварга, ЗХУ-ын Зэвсэгт хүчний аварга, FILA-гийн олон улсын тэмцээний аварга, Монголд болдог байсан "Интернационал" тэмцээний хэд хэдэн удаагийн аварга, буриад үндэсний бөхийн Сурхарбан наадмын долоон удаагийн аварга Илья Гармаев 67 насандаа харамсалтайгаар амиа алджээ.
Гармаев сүүлийн хэдэн жил нутагтаа мал маллан амьдарч байсан бөгөөд тэмээгээ хайн, Түгнэ хөндийд машинаар явж байгаад осолджээ. Хамт явсан малчин эмэгтэй ч мөн амиа алдсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
bas 1 dunkuu hoolni sav
Гүн эмгэнэл илэрхийлье