Булган аймагт Бүгд Найрамдах Чех улсын “Фенип” корпорацын Ерөнхийлөгч Паул Рехрт тэргүүтэй жүдо бөхийн Дэлхийн хошой аварга, Олимпын хошой аварга, Европын 5 удаагийн аварга Лукаш Крпалек, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх Б.Пагва нарын хүмүүс ажлын айлчлал хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төрийн албан хаагч болон иргэдэд зориулсан 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Хан Жаргалант“ худалдааны төвийн орчимд Эрдэнэт хотноо баригдсан “Евро Эко“ хорооллын жишиг хотхоныг шинээр барьж босгох санамж бичиг юм.
Чех улсын “Фенип“ корпорац нь улсдаа барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч байгууллага төдийгүй 2013 оноос эхлэн Орхон аймаг буюу Эрдэнэт хотыг орон сууцжуулах ажлыг амжилттай гүйцэтгэж буй юм.
Харин Булган аймагт барилгын ажлыг яаралтай эхлүүлж, ирэх 2023 он гэхэд 9 давхар бүхий 2 блок орчин үеийн европ стандартын орон сууцыг хүлээлгэн өгнө гэлээ.
Жүдо бөхийн Олимпын хошой аварга, Дэлхийн хошой аварга, Европын 5 удаагийн аварга Лукаш Крпалек энэ айлчлалынхаа үеэр Булган аймгийн Биеийн тамир спортын газрын жүдо бөхийн өсвөрийн тамирчдын үзүүлэх тоглолтыг үзэж сонирхон, спортын өндөр амжилт хүсээд жүдогийн өмсгөл хувцас бэлэглэлээ.
Сэтгэгдэл ( 0 )